Салхи ширүүсч, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-03 13:06:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-нд Баянхонгор аймгийн нийт нутгаар, 6-нд говийн нутгаар 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд мөн хоёр өдрөөс бусад хугацаанд салхины хурд 5-10м/с байна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, тал хээрийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-10 градус дулаан байх аж.

相关新闻