Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн болон нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо.
Тодруулбал, аравдугаар сарын 31-ний өдөр гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр хамтран ажилладаг нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, хүүхэд өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор уг сургалт боллоо. Сургалтаар оролцогчид багаар хамтран ажиллаж хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр хийж болох ажлуудын талаар санал бодлоо солилцон, тэдэнд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн ямар замаар шийдвэрлэх талаар харилцан ярилцжээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр явуулсан чадавхжуулах сургалтад хамтарсан багийн нарийн бичиг /нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэн/-30, сургуулийн нийгмийн ажилтан-20 нийт 50 хүн хамрагдлаа.