“ITM-2020” аялал жуулчлалын үзэсгэлэнд Баян-Өлгийн 9 компани оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-30 12:56:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Мишээл экспо төвд зохион байгуулж буй “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, бизнесийн шинэ түнш олох, бараа бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах зорилготой уг үзэсгэлэнд Баян-Өлгий аймгаас аялал жуулчлал, жуулчны бааз, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 компани оролцож байна.

«Жуулчны баазууд өөрсдийн үйлчилгээгээ танилцуулж, тур операторууд гэрээ, хэлэлцээр хийж байна. Мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дотоодын аялагчдад зориулсан аяллын маршрут тарааж, үзэсгэлэнт газруудын танилцуулга хийж байгаа. Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар Баян-Өлгий аймгийн асарт ирж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа» гэж тус газрын мэргэжилтэн О.Лена хэллээ.

相关新闻