Аймгийн ИТХ-д 11 Тэргүүлэгчийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-29 22:02:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонголоо.

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс олонхийн эрхийн хүрээнд 10 тэргүүлэгчийг намаасаа нэр дэвшүүлж, харин цөөнх АН-д нэг суудлыг олгосон юм. Үүнтэй холбогдуулж, төлөөлөгч Л.Энхбат хэлэхдээ “Анхны хуралдаанаараа улс төрийн соёлыг харуулах болов уу гэж найдаж байсан. Харамсалтай нь та бүгд бахь байдгаараа л байна. Аймгийн хөгжлийн төлөө улс төрийн намуудын дуу хоолой олон байвал иргэдэд хэрэгтэй болохоос биш энэ хуралд сууж байгаа зургаан хүний эрх ашиг биш” гээд нэг биш, хоёр суудал өгөх хүсэлтийг тавилаа.

Гэвч олонхын саналаар АН-д Тэргүүлэгчийн нэг эрх олгосон бөгөөд нийт 11 хүнийг ИТХ-ын Тэргүүлэгчээр батлаад байна.

相关新闻