Хангал сум спорт заалтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заалны барилга ашиглалтад орлоо.
Тус суманд стандартад нийцсэн заалтай болсноор иргэд биеийн
тамираар хичээллэн,
чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна спортын томоохон
арга хэмжээг зохион байгуулах боломж нээгдэж байна.
"АНОЭРД” ХХК
улсын төсвийн 425,0 сая
төгрөгөөр барилга угсралтын ажлыг хугацаанд нь,
чанартай гүйцэтгэжээ.
- Монгол Улсын далай даян дархан аварга,
үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж аваргын түүчээ болсон хойч
үеийнхэн энэ спорт зааланд бэлтгэл
хийж, уралдаан тэмцээнд оролцох болно гэж сумын Засаг даргын орлогч Ж.Батдорж
ярилаа. Шинэ спорт заалны нээлтийн үйл ажиллагаа 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа сумын сургуулийн төгсөгчдийн уулзалт тэмцээнээр эхэлсэн байна. 1982-2004 оны хооронд төгссөн ангийн баг тамирчид хоёр өдрийн турш
волейболын төрлөөр өрсөлджээ.