“Миний гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааны эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 09:34:26

Хэнтий аймгийн МСҮТ-аас “Аюулгүй амар тайван гэр бүл” аяны хүрээнд сургуулийнхаа багш ажилчдын 3-6 насны хүүхдүүдийн дунд “Миний гэр бүл” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Ээж аавын зургийн уралдаан эхэлж ээжийгээ аавыгаа дүүгээ, хайртай ахаа байшингаа нохойгоо гээд л гэр бүлийн бүх гишүүдээ зурж эхэллээ.
Уралдааны тэргүүн  байрыг Ч.Маргад их хэвлүүн эгээ л нэг нэртэй зураач шиг өнгө будагийг хослуулан уран сэтгэж урнаар зурсаар уралдааныг хошуучлав.
Удаах байрыг уран тансаг өнгө хээ, үйлдэл хөдөлгөөнийг хөөрхөн муураа хайртай ээж аавынхаа хамт зурсан хөөрхөн охин Б. Мишээл, Гутгаар байрыг даруухан Дунгаамаа ээжийн эзгүйд биеэ даан оролцож бэлхэнээ том болсоныгоо ээждээ харуулж эрхэм бэлэг барилаа.

Ийнхүү зургийн уралдаан хөгжилтэйгээр дуусаж хамт олны гарын бэлэг өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнуулав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

 

 

 

相关新闻