Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-22 08:16:37

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үүдээ нээлээ. Жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжид тулгардаг гол асуудал бол ажлын байр юм. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа сайжруулах, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж ийнхүү бүрдлээ.

Тус төв нь орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах, зах зээлд жижиг дунд үйлдвэрлэлийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх замаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой гэдгийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нээлтийн үеэр тодотгож байлаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь хуучнаар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын байранд байрлаж, эхний ээлжинд кофе шоп, зөөхий үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, гар урлалэлэг дурсгал, эсгий эдлэл, зөгийн бал үйлдвэрлэл, гутал засвар, оёдол, хатан зүү урлан, цахилгаан засвар үйлчилгээ зэрэг 13 аж ахуй нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаагаа эхлээд байна.

相关新闻