"Бэрх Уул","Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-21 19:40:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 21-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 41,044,514.77 төгрөгийн үнийн дүн бүхий 133.529 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+14.86%) болон "Ариг гал" ХК (EER+14.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" (MMX-10.00%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-4.61%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ТOP 20 индекс 0.48 хувиар өсөж, 17529 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,601,006,003,157.78  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

相关新闻