Говь-Алтай аймагт Ардчилсан нам олонхын санал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сонгогчдын нэрсийн жагсаалтад 37274 сонгогч бүртгэгдсэнээс 25194 сонгогч саналаа өгч 67,6 хувийн ирцтэй сонгуульд оролцсон байна. Үүнээс 11692 эрэгтэй, 13502 нь эмэгтэй сонгогч байна.
Аймгийн ИТХ-д 27 тойрогт 41 мандатад 112 нэр дэвшигч өрсөлдсөнөөс сонгуулийн урьдчилсан дүнгээр Ардчилсан нам 29, Монгол Ардын нам 11, Бие даагч 1 суудал авсан байна.
Сумын ИТХ-ын дүн хараахан нэгтгэгдэн гараагүй байна. Эрдэнэ сумын Цагаан-Уул, Өлзийт, Тайшир сумын Далан, Алтай сумын Баян-Овоо багт сумын ИТХ-ын нэр дэвшигчдийн санал тэнцсэн учир 10 дугаар сарын 25-нд нэмэлт санал хураалт зохион байгуулахаар СЕХ-нд хүргүүлээд байна хэмээн Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
Говь-Алтай аймгийн ИТХ-д АН 29, МАН 11, Бие даагч 1 суудал авчээ. Сонгуулийн дүнг тойрог тус бүрээр танилцуулж байна.
1-р тойрог:
Шагдарсүрэнгийн ДАГВА (МАН) 444 50.63%
Дагвадоржийн ХУЯГБААТАР (МАН) 402 45.84%
2-р тойрог:
Лхачингийн ЛХАГВАЦЭРЭН (МАН) 405 48.44%
Жигжидсүрэнгийн ГАНБАТ (МАН) 367 43.90%
3-р тойрог:
Шархүүгийн НАСАН (АН) 412 46.66%
Логисүрэнгийн ОТГОНЧИМЭГ (АН) 407 46.09%
4-р тойрог:
Ламжавын ГАНТӨМӨР (МАН) 456 55.01%
Бирноовын СЭРГЭЛЭН (АН) 382 46.08%
5-р тойрог:
Цэдэнбалжирын НЯМДОРЖ (МАН) 155 41.78%
6-р тойрог:
Батчулууны АЛТАНХУЯГ (МАН) 159 54.27%
7-р тойрог:
Дорлигийн ОТГОНБАЯР (МАН) 493 58.83%
Мягмаржавын АЛТАНГЭРЭЛ (АН) 426 50.84%
8-р тойрог:
Донийн СЭЛЭНГЭ (АН) 323 43.12%
9-р тойрог:
Доржсүрэнгийн АЛТАНЗАГАС (АН) 396 54.92%
10-р тойрог:
Намсрайн ЗОЛЖАРГАЛ (АН) 598 61.08%
Гомбосүрэнгийн ЛХАГВАЖАРГАЛ (АН) 549 56.08%
11-р тойрог:
Доржсүрэнгийн ОТГОНБААТАР (АН) 491 56.37%
Далхжавын ЭРДЭНЭЖАРГАЛ (АН) 478 54.88%
12-р тойрог:
Базарын БАТ-ЭРДЭНЭ (АН) 509 37.82%
Гомбоолойн НЯМГЭРЭЛ (АН) 494 36.70%
13-р тойрог:
Очирбатын БААТАРЧУЛУУН (АН) 550 52.78%
14-р тойрог:
Цагаандолгорын БАЙГАЛЬМАА (АН) 411 41.27%
15-р тойрог:
Мятавын БАТ-ЭРДЭНЭ (МАН) 412 54.28%
16-р тойрог:
Батзаяагийн БААТАРЦОГТ (МАН) 795 55.79%
Даваагийн ЧИНЗОРИГ (АН) 736 51.65%
17-р тойрог:
Түмэнжаргалын ЭРХЭМБАЯР (АН) 469 54.98%
18-р тойрог:
Балтсүхийн ЦЭДЭВСҮРЭН (МАН) 375 47.77%
19-р тойрог:
Чардагийн ЖАРГАЛСАЙХАН 503 48.79%
Мэндсайханы НАСАНБАТ (АН) 461 44.71%
20-р тойрог:
Рэнцэндоржийн ЭРДЭНЭБААТАР (АН) 300 33.30%
21-р тойрог:
Жаргалсайханы МЯНГАНБАЯР (АН) 579 48.29%
Арнаагийн АЛТАНХУЯГ (АН) 468 39.03%
22-р тойрог:
Доноогийн ДАВААДОРЖ (АН) 653 56.73%
Данийловын НАРАНБАДРАХ (АН) 646 56.13%
23-р тойрог:
Лувсандоржийн НАСАНБУЯН (АН) 1,045 64.15%
Эрдэнэхүүгийн ОТГОНБААТАР (АН) 1,032 63.35%
Санжсүрэнгийн ДАШПИЛЖЭЭ (АН) 973 59.73%
24-р тойрог:
Давгын БУЯНХИШИГ (АН) 518 51.14%
25-р тойрог:
Чулуунхүүгийн ЭРДЭНЭ-ОЧИР (АН) 491 49.70%
26-р тойрог:
Соднойн СҮХБААТАР (АН) 406 46.61%
27-р тойрог:
Ганхүүгийн БОЛДБААТАР (АН) 524 58.94%