Сонгуульд эмэгтэйчүүд идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-15 19:29:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдрийн 19.00 цагийн байдлаар сонгогчдын 58,56 хувь саналаа өгөөд байна. Санал өгөх 40,6 мянган сонгогчоос 23772 нь сонгуульд оролцож, аймаг, сумын ИТХ-д нэр дэвшигчийн төлөө саналаа хураалгажээ.

            Нийт сонгогчоос 11,1 мянган эрэгтэй, 12,6 мянган эмэгтэй сонгогч санал өгсний дотор 41-55 насныхан сонгуульд идэвхтэй оролцсон аж. Тухайлбал 18-35 насны 2197, 26-40 насны 6654, 41-55 насны 8489, 56-гаас дээш насны 6432 сонгогч орон нутгийн сонгуульд санал өгөөд байна.  

相关新闻