Орон нутгийн сонгуульд 900 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт орон даяар эхэлсэн. Тэгвэл сонгуулийн санал хураалт Баянхонгор аймгийн хэмжээнд 11:30 цагийн байдлаар 15.5 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 56120 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 106 хэсгийн хороо ажиллаж, санал хураах үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ удаагийн аймгийн ИТХ-ын 41 суудалд МАН, АН-ын 82 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 418 мандатад 836 нэр дэвшигч, аймгийн хэмжээнд нийтдээ 918 нэр дэвшигч өрсөлдөж байна.










