"Адуун чулуун", "Эрдэнэ Ресурс Девелопмент" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын
14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 33.9
сая төгрөгийн үнийн дүнтэй 312.476 хувьцаа арилжив. Үүнээс
16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой
байлаа.
Энэ өдөр "Адуун чулуун" (ADL+8.70%)
болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн " ХК (ERDN+4.47%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто
импекс" (AOI-14.70%) болон "Багануур" ХК (BAN-10.00%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр багцын арилжаанд "Мандал
Даатгал" ХК-ийн нийт 6.1 сая хувьцааг 272.3 сая төгрөгөөр арилжаалав.
ТOP 20 индекс 0.42 хувиар өсөж, 17465.49 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,591,913,365,887.84
төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.