Сорилго харваа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-13 13:31:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Шагайн салбар холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн аварга шалгаруулах тэмцээний Сорилго харваа Сайншанд хотод боллоо.

Тэмцээнд 24 багийн 200 гаруй харваач оролцсоноос тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг шалгарчээ.

Дэд байрт Монгол Улсын гарамгай мэргэн Б.Баттулга ахлагчтай Даншиг Транс ХХК-ийн баг, гутгаар байрт аймгийн гоц мэргэн Л.Алтангэрэл ахлагчтай Сайншанд сумын баг шалгарав.

Ташрамд дурдахад, энэ сарын 17-18-нд Хатанбулаг сумын Эргэлийн зооны тойром харваа болох аж. Тиймээс говийн харваачид уламжлалт тойром харваанд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

相关新闻