Сургуулиуд “бага эрсдэлтэй” шалгагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баян-Овоо, Эрдэнэцогт сумын цэцэрлэг, Эрдэнэцогт, Өлзийт сумын ахлах сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
6.1 кодтой “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 6.2 кодтой “Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Эрдэнэцогт сумын цэцэрлэг, сургууль, Баян-овоо сумын цэцэрлэг тус тус “Бага” эрсдэлтэй, Өлзийт сумын ахлах сургууль “Дунд” эрсдэлтэй үнэлэгджээ. Эрдэнэцогт сумын цэцэрлэг, сургууль, Баян-Овоо сумын цэцэрлэгийн үйл ажиллагаа өмнөх жилийн шалгалттай харьцуулахад эрсдэл дундаас бага болж, 17-27%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.
Шалгалтад хамрагдсан байгууллагуудын удирдах ажилтан, багш ажилчдыг байлцуулан хяналтын хуудасны үнэлгээг заалт бүрээр танилцуулж, Боловсрол эрх зүйн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагын сургалтыг 4 удаа зохион байгуулжээ.
Б.Мөнхзул