Хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:48:06

Баянхонгор аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймаг Эзнээ хошуунд Монгол хүүхэд сургаж эхэлсэний 10 жилийн ойг тохиолдуулан өсвөрийн тамирчдын спортын  6 төрөлт тэмцээнийг зохион явуулжээ.

Хоёр орны хоорондын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошууны захиргаа, Монгол сургуулийн урилгаар Баянхонгор аймгийн багш, сурагчид Эзнээ хошуунд очин спортоор өрсөлдсөн байна.

Хоёр орны өсвөрийн тамирчдын дунд хөнгөн атлетик, хөл бөмбөг, сагсан бөмбөг, бөхийн барилдааны тэмцээнийг 3 насны ангилалаар зохион бөгөөд Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын Нийтийн биеийн тамирын албаны дарга Т.Гомбо, Сургалт дасгалжуулалтын албаны дарга Б.Оюунбаатар, Богд сумын Засаг дарга Л.Ганаа, Баянлиг сумын Засаг даргын орлогч Б.Бархассүрэн тэргүүтэй сургуулийн багш, сурагчид, өсвөрийн тамирчид тус арга хэмжээнд оролцжээ.

Туршлага судлах ажлын хүрээнд ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошууны Монгол сургуулийн багш нар Баянхонгор, Өмнөговь аймгаас очсон багш нарын хичээлд сууж,  хэлэлцүүлэг явуулж заах арга зүйгээ солилцсон. Богд сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Ц.Буянхишиг 4 ангид “Захидал” сэдвээр хичээл заасан нь хичээлд суусан багш нараас өндөр үнэлгээ авсан байна.

Б.Мөнхзул

 

相关新闻