Ноолуурын дуудлага худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:47:16

Энэ сарын 30-31-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумд “Ноолуурын дуудлага худалдаа”-г зохион явуулахаар болжээ. Малчдын саналыг үнэдэслэн мөн өдрийг сонгож, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар ийнхүү товыг гаргасан байна.

Улирагч оны 06 сарын 04, 05-ны өдрүүдэд тус сумд Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулагдаж, цагаан ноолуур 65.000ю, өнгийн ноолуур 58.000 мянган төгрөгөөр борлуулахаар анхны үнэ дуудсан боловч малчид  ноолуураа 55.000-60.000 мянган төгрөгөөр борлуулсан байна.

Сонирхуулахад, ноолуурын үйлдвэрүүдэд тулгамдаад байгаа бас нэгэн асуудал нь ноолуурын чанар. Хамгийн сайн чанарын ноолууртай “Залаа жинст” үүлдрийн ямааг Баянхонгор аймгийн Шинэ жинст суманд үржүүлдэг байна.

Б.Мөнхзул

相关新闻