Хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЭМГ, БТСГ хамтран хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 18-45 нас, 45-аас дээш насны хоёр ангилалд 16 багийн 160 тамирчид оролцоход ахмадын багаас тэргүүн байрт Иххэт сумын Д.Ширчмаа ахлагчтай "Хэтийн золбоо" баг, шалгарсан бол залуучуудын ангилалд тэргүүн байрт Борхойннаран Өрхийн эрүүл мэндийн төвийн Ч.Дарьсүрэн ахлагчтай "Борхойн тал" баг шалгарчээ.
Тэмцээний хоёр насны ангилалд шилдэг тамирчнаар Иххэт сумын Д.Ширчмаа, Эрдэнэ сумын Б.Аюур нар тодорсон байна.
Идэвхитэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, хийн дасгалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байна гэж албаныхан мэдээлэв.