Мөрөн хотод орос хэл судлалын хоёр дахь төвийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын "Ирээдүй-21-р зуун" дунд сургууль дээр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн салбар байгуулж нээлтээ хийлээ.
Тус төв нь иргэдэд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Засгийн газар хоорондын хамтарсан соёлын хөтөлбөрүүд болон төслүүдийг бүс нутгийн хүүхэд, залуучуудад хүртээлтэй байлгах зорилготой юм. Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төдийгүй төрийн албан хаагчдыг магистр, аспирантур, ординатурт ОХУ-д суралцуулах, мэргэжил дээшлүүлэх, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ түвшинд хүргэхэд хамтран ажиллах ажээ.