“Дугуйчдаа дэмжье” аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбоо /МДХ/-ны тэргүүлэгч, “Але хаус” ХХК-ийн захирал ОУХМ С.Түмэндэмбэрэл “Аттила” клуб болон “Ferei-CCN” клубийн тамирчдад тус бүр 500 мянган төгрөгийн тусламж олгов.
“COVID-19” халдварын энэ хүнд үед Монголын дугуйн спортын тамирчид олон улсын тэмцээн зохион байгуулахгүй байгаагийн улмаас цалин хөлс, шагнал урамшил байхгүй хүнд үеийг бусад спортынхны адил туулж байгаа юм.
Харин мэргэжлийн
тамирчид энэ үед мөнхийн бэлтгэлтэй байх ёстой. Тэд өмнөө тавьсан зорилгодоо
хүрэхийн төлөө байнгын сайн бэлтгэлтэй байхад зайлшгүй санхүүгийн дэмжлэг
хэрэгтэй учраас ийнхүү дугуйн спортыг дэмжигч, сонирхогч олон түмнийг уриалан “Дугуйчдаа дэмжье” аяныг эхлүүлээд байна.