Улаанбаатар хотын бүжгийн спортын аваргуудыг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-10-05 17:13:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран "Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн"-ийг “Буянт Ухаа спорт ордон”-д энэ сарын 8-нд зохион байгуулна.


Тэмцээн 8 насны ангиллаар болох юм. Тэмцээнд бүжгийн спортын тамирчид хүүхэд насны 3,  өсвөр насны 2, залуучууд, насанд хүрэгчид, сениор гэсэн төрөлд Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө. Энэхүү тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүжгийн спортын клубууд болон хамтлаг, бүжигчид оролцох боломжтой.


2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулж эхэлснээс хойш тус тэмцээний оролцогчдын тоо олширсоор байгаа юм.

相关新闻