Монгол бичгээр минутын уншлага хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Төв номын сангаас “Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг 5 дугаар сарын 18-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үеэрээ насанд хүрэгчдийн дунд монгол бичгээр минутын уншлага хийсэн байна. Таван сэдвээс оролцогчоороо сугалуулан уг тэмцээнд 14 иргэд оролцсон ажээ. Нийт оролцогчдоос минутанд 83 үг уншсан Б.Мэндбаяр тус хурдан уншлагын тэмцээнийг манлайлсан юм. Мөн энэ үеэр "АХА" уралдаант тэмцээнийг нийт уншигч, оролцогчдын дунд зохион явуулсан байна. Тус тэмцээнд нийт 40 гаруй оролцогч оюун ухаан, авхаалж самбаагаараа уралдсанаас 8-р цэцэрлэгийн багш Х.Азбилэг тэргүүллээ.
Энэхүү өдрийн 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн оролцоо маш болсныг зохион байгуулагчид онцолж байлаа.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн