"Дорнод", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-01 17:51:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 1-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 ХК-ийн 34.4 сая төгрөгийн 357.704 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дорнод" (DRN+11.54%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" (BUK-7.86%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-4.20%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.03 хувиар өсөж, 17536.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,613,135,007.88 төгрөг болов. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


相关新闻