Баян-Өлгий аймгийнхан 50 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр Баян-Өлгий аймгийн бүх сумууд, байгууллага, айл өрх иргэд нийт 14797 ширхэг мод тарив.
Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 51 аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх 6849, сумууд 7948 ширхэг мод тарьсан байгаа.
Бүх нийтээр мод тарих ажилд Өлгий сумын 12-р багийн "Ногоон төгөл" хэмээх хашаанд бургас, улиас, чацаргана, хайлаас, зэрэг зураан төрлийн мод тариаллаа.
Энэхүү аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2013 онд 50000, 2014 онд 51751, өнгөрсөн жил 41350 мод тарьсан байна. Энэ жил 50000 мод тарих зорилт тавьж ажиллаж байна.
Ш.Айзаря