“Бүрэн цутгамал” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-24 13:02:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сант” сургуулийн нэхэмжлэлтэй, “Бүрэн цутгамал” ХХК-д холбогдох 484,898,487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал энэ сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх танхимд боллоо.


Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Иймд  эрүүгийн хэргийг шалгах хүртэл түр хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах хүсэлтийг шүүх хурлын үеэр  “Бүрэн цутгамал” ХХК-ийн талаас гаргажээ. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч хэргийг түдгэлзүүлсэн байна.


Энэхүү иргэний хэргийг эргэн сануулбал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр, “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгыг гэрээний хугацаанд буюу 2014 оны нэгдүгээр сарын 15-нд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул  “Сант” сургуулийг 120 сая орчим төгрөгөөр хохироосон гэж үзжээ.


“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь “Сант” сургуулиас авлагатай гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан байна. Гэвч шүүхээр энэ үйлдэл тогтоогдоогүй бөгөөд харин “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуульд хохирол учруулсныг шүүх ийнхүү тогтоож байжээ.


相关新闻