Төрийн албаны сонгон шалгаруулалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРТөрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт Баянхонгор аймагт уржигдар зохион явууллаа.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс Богд, Жаргалант, Хүрээмарал сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баян-Овоо, Баацагаан, Өлзийт, Баянлиг, Баян-Өндөр, Хүрээмарал сумдын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажлын байранд сонгон шалгаруулалтыг хийжээ. Мөн Баянлиг, Заг сумдын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлагдсан байна.
Тус найман ажлын байранд 26 иргэн бүртгүүснээс сонгон шалгаруулалтаар 16 иргэн тэнцэн, удирдах албан тушаалын 7 ажлын байр нөхөгджээ. Харин нөөцөд 9 иргэн бүртгэгдсэн байна.
Б.Мөнхзул