Хэргийн материалтай танилцах тусгай өрөө нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг
дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт хэргийн материалтай
танилцах өрөө нээв.
Уг өрөөг Баян-Өлгий аймгийн хуульчдын
саналаар Монголын Хуульчдын холбооноос санхүүжүүлж иж бүрэн тавилга, хяналтын
камер зэрэг хэрэгцээт зүйлсээр тохижуулсан байна.
«Хэргийн материалтай танилцах нь хэргийн
оролцогчдын чухал эрх. Энэ эрхийг хангахын тулд тухтай, зохих шаардлагыг
хангасан өрөө тасалгааг тусгайлан бэлтгэсэн» хэмээн албаны хүн хэлэв.
Тухайн өрөөг хэргийн оролцогчид,
өмгөөлөгч, прокурорууд хавтаст хэрэгтэй танилцах үеэр ашиглах ажээ.