Ховд аймгийн 377 ээжид “Эхийн алдар” одон гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-21 17:44:33

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ эхчүүдэд "Эхийн алдар"-ийн І, ІІ зэргийн одон гардуулж баяр хүргэлээ. Тус үйл ажиллагаа нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрт болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 71 тоот зарлигийн дагуу “Эхийн алдар” одон гардуулах үйл ажиллагааг эх үрсийн баяраар зохион байгуулах байсанГэвч шинэ төрлийн коронавирусний халдвараас шалтгаалан хойшлогдсон юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-ний өдөр Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцов.

Ховд аймаг нь 84 мянга гаруй хүн амтай. Энэ жилийн тухайд “Эхийн алдар одонг 377 ээж хүртээд байна. Үүнээс Жаргалант суманд “Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор 32, хоёрдугаар зэргийн одонгоор 279 ээж тус тус энгэрээ мялаалаа. Эхийн алдар одон хүртсэн ээжүүд Монгол Улсын төрийн тэргүүнээс өөрийн биеэр одонгоо гардан авсандаа баяртай байна гэлээ. 

Мөн Булган, Үенч, Алтай сумын ээжүүдийн “Эхийн алдар” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр үдээс хойш Булган суманд ажиллах үеэрээ гардуулан өгнө.

相关新闻