Мэргэжлийн урлагийн байгууллагууд зорилтот бүлгийнхэнд тоглолтоо толилуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй "Соёлын цаг" аяны хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллагууд өчигдрөөс тусгай хуваарь гарган зорилтот бүлгийн байгууллагуудад тоглолтоо хүргэж эхэллээ.
Зорилтот бүлэгт ахмадын сувилал, асрамж болон халамжийн төв,
хорих ангийг хамруулж байгаа бөгөөд Үндэсний Урлагийн Их театрын уран бүтээлчид өчигдөр
ШШГЕГ-ын
харьяа 409 дүгээр хорих ангид, Нийслэлийн Улаанбаатар чуулгынхан Батсүмбэрийн
Ахмад настны асрамжийн үндэсний төвийн нийт 400 гаруй хүмүүжигч болон ахмадад
тоглолт хийж цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалга
хүргүүллээ.
Цаашид урлагийн байгууллагууд нийслэлийн 9 дүүрэгт байрладаг зорилтот бүлгийн байгууллагуудад урлагийн тоглолтоо үзүүлэх юм.