Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбар байрлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлд өрнөж буй автозамын засвар, арчлалттай холбогдуулан зам хаах талаар мэдээлэл өгөх, өөр урсгал заах 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байрлуулах болжээ.
Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт 2, Их Монгол улсын гудамжинд 2, Баянхошууны хөтөлд 1, Баянхошууны тойрог буюу Баруун, Зүүн салааны уулзварт 2, Сонсголон 22-ын товчоо чиглэлийн замд 2, Нисэхийн тойрогт 1 мэдээлэх самбарын тулгуурыг байрлуулаад байна. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцөн байрлалыг тодорхойлжээ.