Татварын өдрүүдээр шатрын тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймаг дахь Татварын хэлтэс, Гаалийн газраас "Татвар төлөгч танд баярлалаа" уриан дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатрын тэмцээнд дөч гаруй тамирчид оролцож Солтаны Ержан түрүүлж, Каримханы Женисбек 2-р байр, ахмад шатарчин К.Баделхан 3-р байр, мөн ахмад шатарчид А.Хажихан, ШЖакей нар 4, 5-р байранд оров.
Тус аймгийн төрийн бус байгууллагуудын дундаас шатарчдын холбоо байнгын ажиллагаатай, тэд баяр наадам, тэмдэглэлт өдөр болгонд тэмцээн зохион байгуулдаг бөгөөд аймгийн ахмадуудын ордонд ахмадууд өдөр тутам шатар тоглодог. Эдгээр шатарчдыг Хөдөлмөрийн баатар Х.Солтан, гавъяат эдийн засагч М.Зейнелхан, улсын зэрэгтэй тамирчин Ш.Хурманбай, Ш.Жакей, Р.Гажайып, К.Баделхан нарын зэрэг 70-80 гаруй насны шатрын хорхойтнууд манлайлдаг юм. Түүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж, бэл бэнчинтэй хүмүүс эдгээр шатарчдыг ивээн тэтгэхээс гар татдаггүй юм байна.
Ш.Айзаря