Гэр бүлийн хоёр хүнийг хөнөөсөн этгээд амиа хорложээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2-р багийн нутагт нэг гэр бүлийн 2 хүнийг буудаж амь насыг нь хөнөөгөөд зугтсан этгээд амиа хорлосон байдалтай олджээ.
Энэ сарын 9-нд Жаргалант сумын хоёрдугаар баг Урд хүйгийн эх гэдэг нэртэй газар гэр бүлийн 2 гишүүнийг ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 23 настай Б гэгч үйлдсэний дараа оргон зугтсан боловч өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ. Урьдчилсан байдлаар хэргийг бэлчээрийн маргаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.