Хорио цээрийн дэглэмийн үед цэцэрлэгээ иж бүрэн тохижуулжээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2020-09-10 10:17:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдэм 15-р цэцэрлэгийн хамт олон хорио цээрийн дэглэмийн үед цэцэрлэгээ иж бүрэн тохижуулжээ. Хөвсгөл нутгийн онцлог бүхий түүх соёл, үндэсний өв уламжлалаа хүүхэд багачууд эцэг эхчүүдэд сурталчлан таниулах зорилготой орон нутагт жишиг болохуйц орчинг бүрдүүлжээ. Тус цэцэрлэг Хөвсгөл нутгийн 6 ястны онцлог, Алунгоо хатны хөшөө, Хөвсгөл нуур, Цаатны урц зэрэгтэй танилцах боломжийг бүрдүүлж нийт 10 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ.