Ховд аймгийн хэмжээнд 67557 иргэн ногдол ашиг хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-09 00:00:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд есдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 67557 иргэн нийт 4 тэрбум 383.7 сая төгрөгийн ногдол ашиг хүртсэн байна.

Ховд аймагт ганцхан “Бумбат Алтай” үндэсний ууган брокер дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн үнэт цаас, хувьцааны дансыг нээж байгаа.

Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд шилжсээр байна. Энэ оны есдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 67557 иргэн нийт 4 тэрбум 383.7 сая төгрөгийн ногдол ашиг хүртсэн. Үүнд үнэт цаасны данс нь эхний ээлжинд бүртгэгдэн баталгаажсан иргэд багтсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Харин одоо хоёрдахь ээлжинд 80 мянган иргэний ногдол ашиг олгохоор хүлээгдэж байгаа аж.  
Тус компани нь орон нутгийн иргэдэд үнэт цаасны данс нээж, баталгаажуулах зорилгоор есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн гурван ажлын хэсэг томилж, хөдөөгийн сумдад ажиллаж байна. 

Мөн банкны дансаа солих сонирхолтой иргэд 141072 дугаарт регистрийн дугаар, дансны дугаараа мессэжээр илгээх боломжтой. Данс баталгаажуулалтын ажлыг 90 хувьтай хийсэн. Ойрын өдрүүдэд дансаа нээлгэсэн бол хэсэг хугацаанд хүлээх шаардлагатай. Хэрвээ 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор тухайн иргэний хувьцааны ногдол ашиг баталгаажсан дансанд шилжиж орохгүй бол харьяа Үнэт цаасны компанид хандах хэрэгтэй гэж “Бумбат-Алтай” ХК-аас мэдээллээ.  

相关新闻