Зэвсэгт хүчний багц хуулиудыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "Жанжин Сүхбаатарын танхим"-д хуралдаж байна.
Уг хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Дараа нь Зэвсэгт хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжив.
Одоо Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлээд байгаа бол үүний дараа Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байна.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан одоог хүртэл товлогдоогүй байна.
Н.Туяа