Цээл суманд 320 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цээл суманд хичээлийн шинэ жилийн
босгон дээр 320 хүүхдийн шинэ сургуулиа хүлээн авч, нээлтээ хийлээ.
Тус сургуулийг улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар барьсан бөгөөд сургуулийн барилгын нээлтийн ажиллагаанд
УИХ-ын гишүүн Н.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр, БСУГ-ын дарга
У.Даваажав нар болон сумын удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Шинэ сургууль ашиглалтад орж байгаатай холбогдуулан БШУЯ,
аймгийн БСУГ-ын 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван анги танхим, багш
нарын ширээ, сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ.