Хүний эрхийн үндэсний комиссын ажлын баг Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын баг энэ сарын 7-9-ний өдөр Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгийнхэн “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцах бөгөөд төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллана. Ингэхдээ Ховд аймгийн төрийн байгууллага буюу ИТХ, ЗДТГ зэрэг 10 гаруй байгууллагад хяналт шалгалт хийх юм.
Мөн төрийн албан
хаагчдын жендерийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион
байгуулах аж.