Сургууль, цэцэрлэгийн орчны хүнсний дэлгүүрт шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин буюу 150-500 метр зайд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Одоогийн байдлаар зөрчил илэрсэн хоёр аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг мэргэжлийн байгууллагад өгсөн. Мөн тус аж ахуй нэгжүүдээс тамхи, гутлын тос, шар цавуу зэрэг худалдаалах хориотой нийт 360 мянган төгрөгийн үнэ бүхий 160 ширхэг бүтээгдэхүүн илрүүлэн буцаан татан авалт хийлгэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Мэргэжлийн хяналтын
ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01/197 дугаар удирдамжийн дагуу энэхүү хяналт шалгалтын ажил үргэлжилж
байгаа юм.