Д.Жонсон коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-03 12:31:47

ВАШИНГТОН. /CNN/. Алдарт жүжигчин Дуэйн Жонсон өөрөө болон эхнэр, хүүхдүүд нь “COVID-19”-өөр халдварласан талаар “Instagram” хуудсаараа дамжуулан лхагва гарагт мэдэгджээ.


“Манай гэр бүлийг хамгийн их сорьсон, хүнд хэцүү цаг үеийг бид туулж өнгөрүүллээ” гэж мэргэжлийн бөх байсан Д.Жонсон “Instagram” хаягтаа байршуулсан дүрс бичлэгийнхээ үеэр хэлсэн байна.


Өдгөө 48 настай Д.Жонсон дуучин Лорен Хашиантай өнгөрсөн онд гэрлэсэн бөгөөд тэд Жасмин, Тиана хэмээх бага насны хоёр охинтой юм.


“Бидэнд ойр дотны гэр бүлийн найзуудаас маань халдвар дамжсан. Тэд ийм явдал болсонд маш их харамсаж байгаа. Коронавирусээр халдварласан гэдгээ бид гурван долоо хоног орчмын өмнө мэдсэн. Одоо бид бүгд бүрэн эдгэрсэн” гэж Д.Жонсон хэлжээ. 

相关新闻