Гудамж зам талбайд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 2016 онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна.
Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулаад байгаа. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж байршуулахаар төлөвлөөд байна. Гэхдээ гудамжны байршил, онцлог, талбайн хэмжээнээс хамаарч хогийн сав, сандлуудын тоо өөр өөр байх юм. Ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд 6 хогийн сав 6 сандал нэмж байршуулна.
Ч.Ариунболд