Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-27 17:30:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар бороо орох төлөв ажиглагджээ.

Тодруулж хэлбэл, энэ сарын 28, 29-ний өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Харин тухайн хугацаанд нийт нутгаар агаарын хэм шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ажээ.

相关新闻