"Дархан Зочид буудал", "Ногоон Хөгжил Үндэсний нэгдэл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-18 19:15:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 18-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 41 ХК-ийн 96.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 331,493 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан Зочид Буудал" (DZG+14.98%) болон "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" ХК (JLT+10.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ Овоо" (SHV-15.00%) болон "Баянгол Зочид Буудал" ХК (BNG-14.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 2.06 хувиар өсөж, 16703.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,560,253,334,470.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻