Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэгдэхүүний жагсаалтыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-18 16:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн хүүхдийн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний гурван сард хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа.


Энэхүү жагсаалтыг цэцэрлэгүүдэд хүргүүлж, нэмэлтээр сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл авахгүй байх чиглэл
ийг БШУЯ-наас өгөв.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх, бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар тушаалын 2.4 дэх заалтад “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр авах зохицуулалт хийх” тухай заасан юм.


相关新闻