"МЦХ", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-17 16:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 17-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 100,172,153.88 төгрөгийн үнийн дүн бүхий 218.549 хувьцаа  арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монголын Цахилгаан Холбоо" (MCH+14.36%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+11.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD-7.51%) болон "Бодь Даатгал" ХК (BODI-5.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.49 хувиар буурч 16365.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,525,310,356,944.04 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻