Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарынхан баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн Халамж, Үйлчилгээний Хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтаны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээнд салбартаа манлайлан, амжилттай ажиллаж байгаа ажилтан, албан хаагч нарыг Яамны болон Ерөнхий газрын шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал, ХАХНХ-ын яамны "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр Т.Ботакөз, Н.Жанарбек, Сангийн яамны "Санхүү банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгээр К.Замира, Ерөнхий газрын "Жуух бичгээр" М.Армия, "Нийгмийн Даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жил" ойн хүндэт тэмдэгээр Ж.Сайын, Д.Даргерхан нар тус тус шагнагдлаа.
Ш.Айзаря