Хишиг-Өндөр-Орхон чиглэлийн хатуу хучилттай замын хэсэг ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/.Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133,7 км хатуу хучилттай авто замын II хэсэг буюу 12,82 км авто зам ашиглалтад орлоо.
Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу
хучилттай авто замын эхлэл хэсгийн энэ зам барилгын ажлыг “Наранбулаг
хан” ХХК гүйцэтгэсэн юм.
Зам,
барилгын ажлыг улсын комисс хүлээн авсан учир уг замаар зорчих хөдөлгөөнийг
нээлээ. Ингэснээр Булганаас Хишиг-Өндөр сум хүртэл 35 км хатуу хучилттай замаар
зорчиж, Булган-Улаанбаатар чиглэсэн тээврийн хэрэгсэл Бүрэгхангай сумаар
дайралгүй, Хишиг-Өндөр сумаар дамжин баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн засмал
замд нийлж нийслэлийг зорих боломжтой боллоо.
Авто
замын нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон аймгийн удирдлага, албаны бусад
хүмүүс оролцлоо.