Зургаан компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-13 19:14:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 13-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 40,059,229.72 төгрөгийн үнийн дүн бүхий 264.486 хувьцаа  арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Тээвэр Дархан" (TEE+15.00%) болон "Дархан Хөвөн" ХК (DAH+14.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан Зочид буудал" (DZG-15.00%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM-4.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.11 хувиар өсөж, 16558.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,528,562,560,779.57 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻