ЖДҮДС-гийн зээл авах хүсэлтэй 17 төслийг нарийвчилсан судалгаанд шилжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд Баян-Өлгий
аймагт 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан. Харин уг хөнгөлөлттэй
зээлд хамрагдахаар тус аймгийн 39 иргэн, аж ахуйн нэгж 3,8 тэрбум төгрөгийн
төсөв бүхий төсөл ирүүлсэн байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас төслийн урьдчилсан судалгааг хийж, дээрх
39 төслөөс 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 17 төслийг нарийвчилсан судалгаа
хийлгэхээр ЖДҮДС-нд шилжүүлжээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт ЖДҮДС-гийн Ажлын албаны ажлын
хэсэг Баян-Өлгий аймагт ирж, урьдчилсан судалгаанд шалгарсан 17 төсөлд хяналт
үнэлгээ хийжээ.
Харин аймгийн Төсөл сонгон шалгаруулах дэд хороо ирэх сарын 5-наас хойш
хуралдаж, хөнгөлөлттэй зээл авах иргэн, аж ахуйн нэгжүүдийг эцсийн байдлаар
тодруулах ажээ.