Багш, сурагчийн нээлттэй хаалганы өдөр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод сумын 4-р сургуулийн багш, сурагчдын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
Багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг хөгжүүлэх,хүүхдийн авъяас чадварыг нээх, багшийн ажлыг танин мэдүүлэх зорилгоор 2015-2016 оны хичээлийн жилд хоёр дахь удаа зохион байгуулсан өдөрлөгөөр эцэг эхчүүд хичээл үзэж, хүүхдийнхээ сурлага, төлөвшлийн талаар заавар зөвлөгөө авав. Мөн хичээлээс гадуурх дугуйлан секцээс олж авсан мэдлэг, ур чадварын хүрээнд дэлгэсэн төрөл бүрийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.
Зуунмод сумын 4-р сургууль, хотын төвөөс зайдуу, оршдог ч сургалтынхаа үр дүнгээр аймагтаа дээгүүрт ордог бөгөөд энэ хичээлийн жилд 380 сурагч, 35 багштайгаар үйл ажиллагаа эрхэлж байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг