Гэмт хэргийн гаралт буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод
/МОНЦАМЭ/. Дорнод
аймагт 2020 оны эхний хагас жилийн байдлаар үйлдэгдсэн эрүүгийн хэргийг өмнөх оны
мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт буурчээ. Тодруулбал,
хэрэг 111
буюу 21,6 хувиар, холбогдогч 68 буюу 27,2 хувиар буурч,
нийт
бүртгэгдсэн гэмт хэргийн 60 гаруй хувь нь Хэрлэн суманд гарсан байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн
байцаалтын ажиллагаа явуулсан нийт гэмт хэргийн 73,3 хувийг хөнгөн, 26,6 хувийг
хүнд гэмт хэрэг эзэлж байгаа бол төрлөөр нь авч үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 50,2 хувь,
хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 25,8 хувь, хүний амьд
явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13,9 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй
байдлын эсрэг гэмт хэрэг 3,2 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5,7 хувь үйлдэгджээ. Нийт
өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 35.1 хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа юм.
Дээр дурдсан хугацаанд 402 гэмт хэрэгт нийт 180 хүн холбогдсоноос
90,5 хувь нь эрэгтэй, 9.5 хувь нь эмэгтэй, дийлэнх нь бүрэн дунд
боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна
гэж мэдээлэв.
Энэхүү
судалгааны
дүнг үндэслэн Дорнод аймгийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчил ихээр
үйлдэгдсэн Хэрлэн, Баянтүмэн, Баяндун, Баян-Уул сумдын Засаг дарга нарт
прокурорын мэдэгдэл хүргүүлж, аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар
зөвлөлийн дарга нарт орон нутагт зонхилон үйлдэгддэг тодорхой төрлийн гэмт
хэргийн гаралтыг бууруулах, ялангуяа мал хулгалайх гэмт хэргийг таслан зогсоох
зорилгоор тодорхой, үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулах талаар албан бичиг
хүргүүлсэн байна.