Сүүлийн долоо хоногт гурван хүн усанд осолджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Саяхны өдөр Хэрлэн сумын зургадугаар багийн нутаг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд Хэрлэн голын эрэг дээр таван хүн амарч байгаад 30 настай иргэн Б голын усанд живжээ.
Онцгой
байдлын газрын алба хаагчид “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн зүгт тавдугаар
багийн “Саам” гэдэг газар хүртэл 60 км-т завиар явж, хоёр метрийн гүнд хоёр удаа
шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч олдоогүй байна. Эрэн хайх ажиллага үргэлжилсээр байгаа
аж.
Мөн энэ сарын есний
өглөө нэгдүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар голын эрэг дээр хоёр том хүн, хоёр хүүхэд амарч байснаас 10 дугаар багийн харьяат П, Г нар согтууруулах ундаа хэрэглэсэн
үедээ голын усанд живжээ. Маргааш өглөө нь иргэн П-ийн цогцсыг “Бунхан толгой” гэдэг
газраас зүүн зүгт 300 метрт Хэрлэн голын усны мандал дээр хөвж байсныг олж, Цагдаагийн
газрын Эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
Голын усны түвшин дээшилж,
үер усны аюул эрсдэл өндөр байгаа энэ үед амарч зугаалахдаа голын усанд орохгүй
байж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулсаар байна.